Шууд Chart

П.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ

2017-05-25 15:30:46

Литви Улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ-ээс П.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээн энэ сарын 22-нд эхэлсэн бөгөөд нөгөөдөр өндөрлөх юм. Үүнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөж байгаа билээ. П.Болдбаатарын хувьд мастер-1 ангиллын +120 кг-ын жинд 305 кг-ыг шахсанаар дээрх амжилтыг үзүүлсэн байна.

Энэ амжилт тус тэмцээнээс хүртсэн Монголын багийн анхны медаль юм. 

Түүнээс гадна энэ тэмцээнд өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат, насанд хүрэгчдийн 74 кг-д Б.Баярбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Д.Түмэнжаргал, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар оролцож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй