
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөл байгуулагдлаа.
Уг зөвлөл нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд түүнд Монгол Улсын хууль, ОУОХ-ны харти, МҮОХ-ны дүрэм, БТС-ын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг удирдлага болгон ажиллаж Монголын олимпийн хөдөлгөөний цаашдын зорилго, шинэчлэл, хөгжлийн асуудлыг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт гаргах зорилготой ажлын хэсэг юм.
Эрдэмтдийн зөвлөлийн даргаар Ч.Зоригтбаатар (Ph.D), гишүүдээр Г.Сүхбат (Ph.D), Л.Алтанцэцэг (Sc.D), Ж.Хатанбаатар (Ph.D), Л.Уртнасан (Ph.D), Г.Пүрэв-Очир (Ph.D), Д.Сэмжид нар томилогдлоо.
МҮОХ-ны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл байгуулагдлаа | ||
Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.