
Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын уулчдын үндэсний холбоо болон Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооноос хамтран зохион байгуулж буй сэтгүүлчдийн дунд дахь спорт авиралтын нээлттэй тэмцээнийг ирэх бямба гаригт зохион байгуулах гэж байна.
Монголын уулчдын холбооны URSA төвд болох энэхүү тэмцээнд хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм.
“Авирагч сэтгүүлч” тэмцээний зорилго нь уулын спортын төрөл болох спорт авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, Монголын спортын хэвлэл мэдээлэл, сэтгүүлч залуучуудын дунд Олимпизмийн үзэл санааг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх цаашдаа уулын спорт сонирхогч байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагааг идэвхижүүлэхэд оршино.
Сэтгүүлчдийн дунд спорт авиралтын тэмцээн болно | ||
Үзсэн: 432 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.