
Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжгийн чуулга”-ын “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолт энэ сарын 27, 28 болон ирэх сарын 1-нд болно.
Иймд тус тоглолтын хөтөлбөрийг танилцуулья.
- Ц.Сэвжидийн дэглэлт “Хүүхэлдэй”. Буриад бүжгийн хошин дүрийг том маск урт үстэй хүүхэлдэйнүүд бүжиж урт үсээрээ бүжиглэн наадна.
- Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэлт “Өвөөгийн гутал”. Өвөөгийн том гутлыг жижиг хүү даан ядаж дотор нь орж тоглоно.
- Ц.Сэвжидийн дэглэлт “Ботгочин”. Ботгочин охин гурван ботготойгоо тоглон наадаж бүжиглэнэ.
- Монгол Улсын гавьяат жүжигчин А.Даваахүүгийн дэглэлт. “Эмээгийн шээзгий”. Охин эмээгийнхээ шээзгий буюу аргаар тоглон бүжиглэнэ.
- О.Ууганбаярын дэглэлт “12 жил”. 12 жилийн шинжийг өөртөө агуулсан ботго жил бүрийг харуулан бүжинэ.
- 6. Х.Хашхүүгийн дэглэлт “Баян ходоод”. Хурдан дааганы уралдаанд даагаа уралдуулсан хүү баян ходоодонд орж байгаа тухай харуулсан бүжиг.
- А.Батхүүгийн дэглэлт “Дэггүй найзууд”. Дэггүй гурван найз бэлчээрт уулзан бие биенийхээ дээр гарах гэж өрсөлдөж буйг харуулсан бүжиг.
- С.Сүхбаатарын дэглэлт “Барилдья хоёулаа”. Нэг хүүхэд хоёр бөх барилдаж буйг харуулсан бүжиг.
- Ишиг хөөрхөн нэр. Сүүлийн код буюу таван хошуу малыг магтан дуулсан олуул бүжиг.
“Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолт болно | ||
Үзсэн: 2215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.