
Бяцхан соробанчдын үндэсний аварга шалгаруулах тэмцээн яг одоо МҮСТО-д болж байна.
Үндэсний аварга шалгаруулах тэмцэээнд 36 цэцэрлэгийн 570 гаруй хүүхэд оролцож, найман минутад 200 бодлого бодон уралдаж байна.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүд Индонезийн Балид ирэх арванхоёрдугаар сарын 9-10-нд болох чээж тоолол Соробан сампингийн олон улсын 22 дахь тэмцээнд оролцох эрх авна.
Өмнө нь 2016 онд АНЭУ-ын Дубай хотод болсон дэлхийн 30 гаруй орны 4000 хүүхэд оролцсон тэмцээнээс “Тояа” академийн суралцагч хүүхэд хоёр гран при, 10 алтан цом, 20 мөнгөн цом, 23 хүрэл цом хүртэж гайхамшигт амжилт гаргасан билээ.
Дашрамд сонирхуулахад “Тояа” академиас 2012 оноос хойш жил бүр чээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд сурагчдаа амжилттай оролцуулсаар ирсэн. Монгол хүүхдүүд 2012 онд анх удаа энэ тэмцээнд орж Х.Цэдэнсодном, С.Гандуулга нар хүрэл медаль, багаараа мөн хүрэл цом хүртэж байсан бол өнгөрсөн жил тус тэмцээнээс зургаан настай Э.Амаржаргал алтан цом хүртэж, “Монгол Улсын 2015 оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч байсан юм.
Соробанчдын үндэсний аварга шалгаруулах тэмцээн болж байна | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.