
Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо тавдугаар сарын 20-25-ны өдрүүдэд зохиогдлоо. “Буянт-Ухаа” спортын ордонд болсон тус тэмцээн Азийн волейболын холбоонд харьяалалтай долоон баг оролцсон юм. Тэмцээний өмнө БНХАУ оролцохоо мэдэгдээд байсан ч гэнэтийн шийдвэрээр Улаанбаатарт ирээгүй.
“А” хэсгээс БНСУ, Монгол, “В” хэсгээс Япон, Тайваны багууд шалгарч алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдлөө. Монголын баг энэ удаагийн тэмцээнд БНСУ-д хоёр удаа хожигдон шагналт IV байрыг эзлэв. Японы баг шигшээ тоглолтод Тайваныг хожин аваргын цомыг өргөлөө. Тэмцээний MVP буюу шилдэг тоглогчийг сэтгүүлчдийн саналаар тодруулсан бөгөөд Японы шигшээ багийн Отакэ Хиссэй тодорлоо. Шилдэг дасгалжуулагчаар мөн л Японы шигшээ багийн ахлах дасгалжуулаг тодорсон байна.
ДҮН: /2017.05.20-25 Улаанбаатр/
- Алтан медаль: Япон
- Мөнгөн медаль: Тайвань
- Хүрэл медаль: БНСУ
- IV байр: Монгол
- V байр: БНАСАУ
- VI байр: ХонгКонг
- VII байр: Макао тус тус орлоо.
Японы баг тасархай түрүүллээ | ||
Үзсэн: 2319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.