Шууд Chart

Говь болон зүүн аймгуудын нутгаар шуурга шуурна

2017-05-28 07:15:07

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар салхи, шуургатай байна.

2017 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, говийн бүсийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Хангайн уулсаар, 31-нд баруун аймгуудын хойд хэсгээр, 6-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 29-нөөс дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Говь болон зүүн аймгуудын нутгаар шуурга шуурна  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй