Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

2017-05-28 16:10:10

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш өдөр ихэнх нутгаар дулаарна.

2017 оны 05 дугаар сарын 28-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 17 цагт  19  хэм, 20 цагт 17 хэм  дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 28-ны 20 цагаас 05 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө  28-33 хэм, бусад нутгаар  шөнөдөө  6-11 хэм, өдөртөө 24-29 дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө голын сав газар болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11  метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд   6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 23-25 хэм дулааан байна.


2017 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тав31-нд баруун аймгуудын  нутгийн хойд хэсгээр, 6 дугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын  нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.  Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй