
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 29-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Буудай ургуулдаг буянтан”, “Хамгийн богино хугацаанд хамгийн их хөрөнгө хийсэн “марафон”, “Их зургаа Д.Трампыг тандав”, “Тайван цагийн мартагдсан баатар”, “Ханшаа сулруулах уу, нөөцөө нэмэх үү”, “Т.Энхбат: Бууж өгдөггүй, шазруун зан минь спортоор хичээллэсэнтэй холбоотой”, “Х.Нинж-Эрдэнэ: Зорилго бүдэг байвал биелүүлэх боломжгүй” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Монголын хүндийн өргөлтийн рекордыг 119 удаа шинэчилсэн Н.Баярмаа гавьяатынх”, “Н.Мандах: Австрали, Өвөр Монголын мал аж ахуйн загварыг Монголын зарим бүс нутагт туршиж үзэх хэрэгтэй”, “Энэ жилийн наадамд Д.Ононгийн уяа дийлнэ”зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Хазаа, ташуур, эв нэгдэл гурав”, “С.Чинзориг: Монголбанкны бодлогын маш том алдаа эдийн засгийн хямрал үүсгэсэн”, “Хайрын хэл”, “М.Даваажаргал: Бэлтгэлдээ анхаарч олон хүнд өдрийг өнгөрөөлөө” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Ид шидийн аялалд тавтай морил”, “Ч.Ганжавхлан: Бид хүүхэд хамгааллын том гарцыг олж харсан” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “7.0 тэрбум төгрөгөөр үйлдвэр байгуулсан “Тэсо” импортын хуурай сүүг багасгаж чадсан уу”, “Хоржийлоо”, “Цагдаа нар Манчестерийн алан хядагчийн гэрэл зургийг олонд цацлаа”, “Чимчигнэсэн амтыг жимсээр баяжуулж байна” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.