
100 буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ тавдугаар сарын 22-28-нд Баянхонгор аймагт амжилттай зохиогдлоо. Энэ удаагийн тэмцээн тус аймгийн Засаг даргын ивээл дор болсон юм. Тэмцээнд өнгөрсөн жилийн болон урьдчилсан шатны тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 тамирчин тойргийн журмаар хурц ширүүн өрсөлдлөө. Нийт 13 тойрог тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс олон улсын их мастер Г.Ганжаргал 21 оноогоор, эмэгтэйчүүдээс спортын мастер Е.Ариунзаяа 18 оноогоор тэргүүлж, “2017 оны Улсын аварга” цолыг хүртлээ. Г.Ганжаргал улсын аваргын долоо дахь түрүүгээ хүртэж байгаа бол Е.Ариунзаяа 2016 оноос хойш хоёр дахь түрүүгээ авснаар улсын хошой аварга боллоо.
Энэ жилийн тэмцээнд өсвөрийн тамирчид хүч түрэн гарч ирж байгааг харууллаа. Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд 14 настай Б.Мишээл мөнгөн медаль хүртсэн бол 16 настай Б.Отгон-Эрдэнэ, Г.Хэрлэнмөрөн нар шагналт байранд орсон. Тодруулбал, энэ ангилалд 2-5-р байранд орсон даамчид адил 17 оноотой байсан нь өрсөлдөөн хэрхэн өрнөснийг харуулж байна. Хашир туршлагтай улсын аварга, их мастер М.Нямжаргал, улсын аварга, ОУХМ Б.Нандинцэцэг нар 8, 9-р байрт орсон юм. Томчуудыг хашраасан Б.Мишээл өнгөрсөн сард Узбекистаны Ташкент хотноо Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нь томоохон бэлтгэл болсон нь харагдлаа.
ДҮН: /2017.05.22-28/
Эрэгтэй:
- Г.Ганжаргал 21 оноо /8 хожил, 5 тэнцээ/
- Ц.Отгонбилэг 20 оноо /8 хожил, 4 тэнцээ, 1 хожигдол/
- Д.Эрдэнэбилэг 20 оноо /7 хожил, 6 тэнцээ/
- Г.Гэрэлболд 19 оноо /8 хожил, 3 тэнцээ, 2 хожигдол/
- Ц.Хашчулуун 16 оноо /6 хожил, 4 тэнцээ, 3 хожигдол/
Эмэгтэй:
- Е.Ариунзаяа 18 оноо /8 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол/
- Б.Мишээл 17 оноо /6 хожил, 5 тэнцээ, 2 хожигдол/
- М.Одгэрэл 17 оноо /6 хожил, 5 тэнцээ, 2 хожигдол/
- Б.Отгон-Эрдэнэ 17 оноо /6 хожил, 5 тэнцээ, 2 хожигдол/
- Г.Хэрлэнмөрөн 17 оноо /5 хожил, 7 тэнцээ, 1 хожигдол/ тус тус эхний байруудад оржээ.
Г.Ганжаргал улсын аваргын долоо дахь түрүүгээ хүртлээ | ||
Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.