
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар өдөртөө хална.
2017 оны 05-р сарын 29-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 29-ний 20 цагаас 05 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм өдөртөө 21-26 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 30-35 хэм бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 25-30 дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 19-24 хэм бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 хэм өдөртөө 21-26 хэм бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм өдөртөө 26-28 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 хэм бусад нутгаар 11-16 хэм өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм өдөртөө 26-28 хэм дулааан байна.
2017 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 31-1-нд зарим газраар, 2-нд говийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө халах боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-21 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан | ||
Үзсэн: 614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.