
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 30-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Гэр сахисан гурав”, “Г.Занданшатар: Хянан шалгах түр хороо УИХ-ыг сайн институц болгоно”, “Б.Батцэцэг: Антибиотик өгөөч гэсэн Монголчууд намайг их зорьж ирдэг байсан”, “Амьд хөрсгүй болсон Алтан тэвшийн хөндий”, “Одри Хепбёрн: Би хүний сайхан сэтгэлд итгэдэг” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “ШУТИС-ийн оюутнууд 3D хэвлэгч, сийлбэрийн машин бүтээжээ”, “Ц.Даваасүрэн: Ичих нүүргүй, улаан луйварчны зан чанар гаргасанд нь дургүй хүрээд байгаа юм”, “Р.Нямдорж: А.Сүхбат, Х.Баянмөнх, Ү.Хүрэлбаатар нарын үнэн, худал нь тун удахгүй тогтоогдож ил болно”, “О.Онон: Францын алдарт дуучин Эдит Пиацфыг Мээдээ дуурайсан нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Шударга нь шулуулж, зальтай нь завшсаар байх уу”, “Тэтгэвэрийн итгэмжлэгдсэн хулгайчид 5000-д хүрчээ”, “Алдах эрхгүй ашигт малтмалын үнийн өсөлт ба Монгол”, “Эд Жэйгэр: Гишүүн орны хувьд Монголыг ОУВС-тай хамтрах болсонд баяртай байна”, “Хотын захын саальчин ээж” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Данж Хаус” компани зуун модны рашаанд халдлаа”, “Б.Баттөмөр: Төрийн албан хаагчдыг хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй”, “Хаврын баярыг Тосонцэнгэлчүүд өнгөллөө”, “Их аварга Хакүхо хазайлгах бөх байсангүй” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Бүтэн 15 жил үргэлжилсэн хэрүүл эцэлэх үү”, “Кассын машины хэрэг буюу Н.Золжаргалын зуурсан бантан”, “Б.Ундармаа гишүүн ээ, түрээслэгчдийн хохиролыг хэзээ барагдуулах вэ”, “Багшийн хөгжлийн форум-2017 боллоо”, “Төрийг үүсгэгч гэр бүл” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.