Шууд Chart

“Хуримын даашинзтай бүсгүй” киноны нээлт өнөөдөр болно

2017-05-30 11:10:07

“Big Line Film”, “Oranger Entertainment”, “Red Point”-ийн хамтын бүтээл “Хуримын даашинзтай бүсгүй” киноны нээлт өнөөдөр болно. Киноны зохиолч, найруулагчаар З.Батболд ажилласан бөгөөд тэрбээр үзэгчдийн сайн мэдэх “Боолын гэрээ”, “Бурхан өршөөг”, “Аз жаргал & bad boy”, “Сайн уу амьдрал минь” зэрэг киног найруулсан билээ. 

Харин гол дүрүүдэд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр болон  Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Киноны агуулга нь амьдралд дөнгөж хөл тавьж буй залуусын хайр дурлал, нөхөрлөл, хүн чанарын тухай өгүүлэх гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хуримын даашинзтай бүсгүй” киноны нээлт өнөөдөр болно  
Үзсэн: 2087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй