
Олон улсын ширээний теннисийн холбооны ганцаарчилсан ДАШТ өчигдөр Монголын цагаар 18:00-ээс ХБНГУ-ын Дюссельдорф хотноо эхэллээ.
Германы ширээний теннисийн холбоо болон Лиэбхэр брэнд хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд 106 орны 630 тамирчин 8 өдрийн турш мэдрэмж, хурдаа сорьж байна.
Эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос гэсэн нийт таван төрлөөр зохиогдох уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлж эрэгтэй төрөлд спортын мастер Б.Билэгт Австри Суданы тамирчидтай, дэд мастер Ч.Эрдэнбаяр Хорват Литвиийн тамирчидтай, дэд мастер Ж.Мөнхзориг Словен Ираний тамирчидтай тус тус нэг бүсэд орсон бол эмэгтэй тамирчдаа төлөөлж явсан спортын мастер Б.Должинзуу Швед Камероны теннисчидтэй, дэд мастер М.Ундрам Колумб Косовагийн тамирчидтай учраа таарчээ.
Багийн ахлах дасгалжуулагчаар С.Галбадрах ажиллаж байгаа бөгөөд манай шигшээ багийн гол зорилго бүсээсээ гарах зорилготой байгаа юм.
Эрэгтэй хосын төрөлд Бангладешийн багтай тоглох бол эмэгтэй хос эхний тойрог гоц мөргөжээ. Харин холимог хосын төрөлд Бангладешийн багтай тоглохоор болоод байна. Бангладешийн багийн хувьд манайх хожих бүрэн боломжтой баг хэмээн албаны хүмүүс мэдэгдлээ.
Мөн тус тэмцээнд БНХАУ-ын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм. Тэдний гол өрсөлдөгчдөөр талбайн эзэн баг болон Японы шигшээ баг нэрлэгдэж байна. Энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-д болсон Азийн АШТ-д Японы тамирчин, 17 настай Миу Хирано Хятадын номер нэг, номер хоёр ракетууд болох Жу Юлинг, Дин Нинг нарыг 1/8, 1/4 шигшээ тоглолтуудад ялж, аваргын төлөө дэлхийн чансааны тав БНХАУ-ын тамирчин Чэн Мэнгийг төвөггүй буулган авсныг теннисний спорт сонирхогчид санаж байгаа.
Энэ нь Хятадын шигшээ багийн хорин жилийн ноёрхлыг үгүй хийсэн ялалт байсан талаар эх сурвалжууд тухайн үед мэдээллэж байсан юм.
Ширээний теннисийн ДАШТ үргэлжилж байна | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.