Шууд Chart

Т.Бархүүгийн гэр бүл сая төгрөг хандивлалаа

2017-05-30 16:03:55

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн төрсөн дүү Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа билээ. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн. Иймд  спорт болон уррлагийн төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байна.  

Хамгийн сүүлд “Х түц” продакшны жүжигчин Т.Бархүүгийн гэр бүл нэгдэж, нэг сая төгрөгийн хандив өргөжээ.

Т.Бархүү “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож хоёр дугаарын ялагч болж зургаан сая төгрөг гардах үеэрээ шагналын мөнгөнөөсөө сайн үйлсийн аянд зарцуулах тухайгаа хэлсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Бархүүгийн гэр бүл сая төгрөг хандивлалаа  
Үзсэн: 1363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй