Шууд Chart

Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа

2017-05-30 16:47:04

Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагнал гардууллаа.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Г.Өнөржаргал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Т.Өнөболд, Баянзүрх дүүргийн Их засаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Дөлгөөн, Сүхбаатар дүүргийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Хатанбүүвэй, Сүхбаатар дүүргийн Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Мэнд-Амгалан нарын 22 сурагчид хотын дарга шагналыг нь гардуулан өглөө.

Тэрбээр хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчдад баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүслээ.


Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй