
Бүх нийтээрээ амрах тогтоолын дагуу маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийслэлийн ИТХ-аас батлан гаргасан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг Нийтийн тээврээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 2/8 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зарим гудамж замд тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон билээ.
Энэхүү дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй юм.
Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Хүүхдийн баяр"-ын өдөр буюу зургаадугаар сарын 1-ийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг билээ.
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй | ||
Үзсэн: 867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.