
Украйн улсын эрх бүхий байгууллага өнгөрсөн лхагва гарагт тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Янукович төрөөс 4 тэрбум ам.доллар залилахад нь тусалсан гэх үндэслэлээр татварын байгууллагын 23 удирдах албан тушаалтныг баривчилсан байна. Украйны орон нутгийн 15 нэгжийн 454 газарт шалгалт хийж, эдгээр хүмүүсийг баривчилсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд болон Цэргийн прокурор нар мэдэгджээ.
Түүнчлэн Дотоод хэргийн сайд энэхүү ажиллагааг түүхэнд байгаагүй том ажиллагаа болж, 1700 цагдаагийн албан хаагч, 500 цэргийн прокурор оролцлоо гэсэн байна. Баривчилгаа хийх явцад тэд нэгэн татварын байцаагчаас 3,8 сая ам.доллар бэлнээр хадгалж байхад нь хураан авчээ.
Ерөнхийлөгч асан Янукович, Татвар, орлогын сайд асан Клименко нарт холбогдох эрүүгийн хэрэгт ахиц амжилт гарлаа гэж тус улсын Ерөнхий прокурор хэлсэн байна.
Украйн улс авлигын хэргээр 23 хүнийг баривчилжээ | ||
Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.