Шууд Chart

Тунис улс авлигын эсрэг тэмцэл зарлаж, 4 хүнийг баривчилжээ

2017-05-31 17:00:00

Өнгөрсөн лхагва гарагт Тунис улс авлигын эсрэг тэмцэл зарлаж, бизнес эрхэлдэг 3 хүн,  гаалийн 1 ажилтныг баривчилсан гэж Аль-Джазира мэдээллийн агентлагаас мэдээлсэн байна. Баривчлагдсан этгээдүүдийг төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулахад санхүүжүүлсэн болон хээл хахуулийн үндэслэлээр баривчлан, шалгаж эхэлжээ.

Тус улсын Ерөнхий сайд Юсеф Шахед авлигатай эцсийг нь хүртэл тэмцэнэ гэж мэдэгдсэн байна. Транспарэнси интернашэнл байгууллагын авлигын индэксийн судалгаагаар Тунис улс 170 улс орноос 75-р байранд жагсчээ.


Тунис улс авлигын эсрэг тэмцэл зарлаж, 4 хүнийг баривчилжээ  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй