Шууд Chart

Оюутнуудыг авлигын талаар нийтлэл бичиж нийтлүүлэхийг уриалжээ

2017-05-31 14:38:47

Эстони улсын Сангийн яам “Союз” сэтгүүлтэй хамтран сэтгүүлч оюутнуудын дунд нийтлэл бичих уралдаан зарласан байна. Уралдааны журмын дагуу тэд 2017 онд багтаан авлигын талаар нийтлэл бичиж, сонин сэтгүүлд нийтлүүлэх бөгөөд тэргүүн байр эзэлсэн оюутныг 1000 еврогоор шагнах ажээ.

Уг уралдааны үндсэн зорилго нь авлигатай холбоотой эрэн сурвалжлах ажлыг дэмжих замаар олон нийтийн ил тод байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэж байгаа юм байна. Шалгаруулалтын материалыг 11-р сарын 12-ны өдрийг хүртэл хүлээн авч, эцсийн дүнгээ оны сүүлчээр зарлана.


Оюутнуудыг авлигын талаар нийтлэл бичиж нийтлүүлэхийг уриалжээ  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бүрхэг нийтлэл [119.173.249.xxx] 2017-06-02 09:29
Гадаад эх сурвалж холбоосийн тавьчих хэрэгтэй баймаар юм. Хүнд мэдээлэл хүргэж байгаа юм бол.

Бидэнтэй нэгдээрэй