
МҮОНРТ-ээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилчдынхаа хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг тав дахь жилдээ зохион байгууллаа. Бүтээлийн сэдэв “Миний ертөнц” бөгөөд гурван насны ангилалд өрсөлдүүлж, өнөөдөр дүнг танилцуулсан юм. Энэхүү арга хэмжээг тус байгууллагын Хүний нөөцийн албанаас анх санаачилсан аж.
Энэ жилийн уралдаанд 65 хүүхдийн 70 гаруй бүтээл бүртгэгджээ. Ийнхүү байр эзэлсэн хүүхдүүдийг танилцуулья.
3-5 нас
1-р байр Энхбаярын Энгүүн
2-р байр Хүрэлбатын Ирмүүн
3-р байр Зоригтбаатарын Батболд
6-8 нас
1-р байр Г.Мөнхзаяа
2-р байр Агааноровын Энхгэрэл
3-р байр Алтаншагайн Номуун
9-12 нас
1-р байр Мэндбаярын Энх-Энэрэл
2-р байр Ганганболдын Ган-Эрдэнэ
3-р байр Ганхуягийн Мөнхбилэг
Сонирхуулахад 2012, 2013 онд “Миний аав, ээжийн ажлын газар”, 2014 онд “Миний мөрөөдөл”, 2015 онд “Миний дуртай нэвтрүүлэг” зэрэг сэдвээр бяцхан зураачдын ур чадварыг сорьж байв.
Бяцхан зураачид шилдгээ тодрууллаа | ||
Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.