Шууд Chart

Д.Дагвадорж манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээ охинд хоёр өрөө байр бэлэглэлээ

2017-05-31 15:29:17

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээ охин Лхамжав гуайд Дархан-Уул аймагт хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа.

Аварга Лхамжав гуайг нийтийн байранд аж төрж буйг олон нийтийн сүлжээнээс уншсан даруйдаа энэхүү санаагаа хэрэгжүүлэхээр болсон байна.

Тэрбээр цахим хуудасдаа "Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй. Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай" хэмээн бичсэн байсан юм.

Тэгвэл их аварга эх үрсийн баярын өмнөх өдөр буюу өнөөдөр Лхамжав гуайг шинэ байранд нь оруулжээ.

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дагвадорж манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээ охинд хоёр өрөө байр бэлэглэлээ   
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
555 [202.179.26.xxx] 2017-05-31 17:09
Дагваа аврага ямар сайхан буянтай үйл хийсэн юм бэ. Энэ буянт үйлийн хариу эргээд л Дагваа аврагад сайн сайхнаар ирнээ. Их ухаантай хүн бн. Танд маш их баярлалаа. Манлай баатар Ж.Дамдинсүрэн гуай Дагваа аврагаар л зээ охиныхоо хөлийг хучуулах тавилантай байжээ. М анлай баатарЖ.Дамдинсүрэн гуай Мөнх Хөх Тэнгэрээс -- Сайхан сэтгэлтэй, хүчтэй, саруул ухаантай сайн хүнээр Д.Дагвадорж аврагыг олж өөрийн гал голомтоо Дагваа аврагад даатгажээ. Таны санасан үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай. Танд мэхийн талархаж байна.

Бидэнтэй нэгдээрэй