
Олон улсын олимпийн хороо 2024 оны олимпийн наадмыг Францын нийслэл Парис хотод, 2028 оны олимпийн наадмыг АНУ-ын Лос Анжэлэс хотод зохиохоор хэлэлцээрийн шатандаа явж байгаа талаар мэдэгдлээ.
Тус хоёр хот нь 2024 оны олимпийн наадмыг зохиохын төлөө өрсөлдөж байсан юм. Тэгвэл энэ зун 2028 оны хотыг аль нэгэнд нь даатгасан шийдвэр гарч магадгүй болоод байна.
Эх сурвалжуудийн мэдээллэж буйгаар хоёр багийн анхны сонирхол буюу 2024 оны олимпийг авах хүсэл нь хэвээрээ байгаа боловч Уолл Стрийт Журнал сэтгүүлийн мэдээллэснээр олимпийн хороо Лос Анжэлэс хотыг 2024 оны өрсөлдөөний хоёрдугаар эгнээнд оруулахаар яригдаж байгаа гэнэ.
Өмнө нь олимпийн наадам зохиох хоёр хотыг нэгэн зэрэг зарлаж байсан тохиолдол байхгүй. Хэрвээ 2028 оны олимп Лос Анжэлэс хотод болвол АНУ-д Атлантын олимпоос хойш 32 жилийн дараа хүн төрөлхтний их эв эеийн наадам болох юм. Мөн одоогоос 44 жилийн өмнө Лос Анжэлэс хот олимпийн наадымг зохиож байсан түүхтэй билээ.
Харин 2024 оны Парисын олимп анх удаа өөрийн хотдоо олимпийн наадмыг зохиож байсны түүхт 100 жилийн ойтой давхцах аж.
2024, 2028 оны олимп Парис, Лос Анжэлэс хотод болох уу | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.