Шууд Chart

Монгол Улсаас Л.Одгэрэл төлөөлөгчөөр оролцов

2017-06-01 15:22:29

Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ээлжит их хурал Тайваньд тавдугаар сарын 29, 30-нд боллоо.

Дөрвөн жилд нэг удаа болдог уг хуралд 100 гаруй орны төлөөлөл хүрэлцэн очсон бөгөөд манай улсаас олон улсын I зэргийн шүүгч Л.Одгэрэл оролцсон байна. Тэрбээр олон улсад эх орноо төлөөлөн ажиллаж буй цорын ганц эмэгтэй шүүгч юм.

Л.Одгэрэл 2017 оны дөрөвдүгээр сард Турксментан Улсад болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр оролцжээ. Түүний хувьд Олон улсын I зэргийн шүүгч болсноос хойш гурав дахь ДАШТ-д шүүгчээр ажилласан нь энэ юм.

Сонирхуулахад Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос ирэх зургадугаар сарын 16-23-нд залуучуудын ДАШТ-ийг зохион байгуулна. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван тамирчин оролцохоор болжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсаас Л.Одгэрэл төлөөлөгчөөр оролцов   
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй