Шууд Chart

Зорилтот бүлгийн хүүхдүүдээ баярлууллаа

2017-06-01 15:49:44

Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зорилтот бүлгийн 700 хүүхдэд зориулсан “Ид шидийн аялал” урлагийн тоглолтыг зохион байгууллаа.

Хот тохижилтын газрын ажилчдын хүүхдүүд болон тусгай сургуулийн сурагчид, халамж асрамжийн төвийн хүүхэд багачууд өнөөдрийг инээд хөөр дүүрэн, Хүүхдийн ордны авьяаслаг найзуудынхаа тоглолтыг үзэн, дуу хуур, бүжиг наадам дунд өнгөрөөлөө.

“Ид шидийн аялал” урлагийн тоглолтыг үзсэн хүүхэд бүрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баярын бэлэг өгсөн юм. Хотын дарга С.Батболд бяцхан иргэддээ бэлэг гардуулах үеэрээ нэгэн сонирхолтой зүйлийг дуулгасан нь Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аварга Ёкозуна М.Ананд хүүхэд бүхэнд тоглоом явуулжээ.


Зорилтот бүлгийн хүүхдүүдээ баярлууллаа  
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй