
Японы анхны балетын компани болох “Токио Комаки балет” компанийн 50 гаруй уран бүтээлчид Монголд анх удаа “Галт шувуу” балетыг тоглох гэж байна. Энэхүү сонгодог балетын гол дүр Иван хунтайжийн дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын Элч Д.Алтанхуяг бүжих юм.
“Галт шувуу” балет нь Игорь Стравинский хөгжим бөгөөд асар хүнд хөгжимтэй. Тиймээс энэ балетыг тэр болгон театрууд тоглодог гэнэ. Анх Сергей Петрович Дягилевийн удирдсан “Русь балет” труппийн бүжигчид 1910 онд Парисын театрт тоглож байсан гэдэг.
Сонирхуулахад Д.Алтанхуяг АНУ-ын Бостон хотоос Нью-Йорк хот руу гэр бүлээрээ нүүх аж. Учир нь ирэх долдугаар сарын 22, 23-нд Нью-Йорк хотын Жойс театрт тоглолтоо хийх гэнэ. Цаашдаа БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болох Олон улсын балетын тэмцээнд урилгаар оролцож, Азид балетын урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодолтой байгаа юм билээ. Мөн Ховд аймагт балетын сургуулийнхаа салбарыг нээх гэж байгаа гэдгээ дуулгав.
“Галт шувуу”-ны гол дүрд Д.Алтанхуяг тоглоно | ||
Үзсэн: 1281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.