Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-06-02 09:30:19

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 2-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Хүүхэд бүхэн инээж байг”, “Арми шиг армитай байхсан”, “Чих зөөлрөх цаг”, “М.Цэрэнбаатар: Би юунд ч бууж өгөхийг хүсдэггүй”, “С.Давааням: Алтны ордуудыг дахин ашиглах хэрэгтэй”, “Шатрын машин”, “Кино шиг амьдрал”, “Шатахууны үнэ нэмэгдэхгүй” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Сүхбаатарын талбай, парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнгийн цэцэгс мэт гоёсон хүүхэд багачуудаар дүүрэн байлаа”, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцрууллаа”, “Ерөнхий сайд үнэхээр хариуцлага тооцоод байна уу, үзүүлэн тоглолт хийж, жүжиг тавиад байна уу”, “Ч.Ганцэцэг: Эдийн засаг хумигдаж, бизнес өргөжихгүй байгаагийн цаад шалтгаан нь хүнд суртал, авлига”, “Д.Данзан: Р.Нямдоржоос өөр тэргүүн Монголын үндэсний бөхийн холбоонд байхгүй”, “Тагтаа зарж, зайрмаг идсэн хүүхдхийн баяр” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Дэлхийн энтэй эко үйлдвэр Монголоос анх удаа тогтвортой хөгжлийг хангагчаар шалгарлаа”, “Ардчилал анархизм болох цагаар”, “Арилжааны банк эрүүлжвэл олон хүн баярлана”, “Зүүднээс төрсөн амжилт”, “Ц.Энхжаргал: Улсын аваргаас анх алтан медаль авчихаад зүүгээд унтаж байлаа” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй