
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гран при тэмцээн Улаанбаатар хотод энэ амралтын өдрүүдэд болно.
3х3 төрлөөр манай сагсан бөмбөгчид богинохон хугацаанд томоохон амжилт үзүүлж буй. 3х3 FIBA сар бүр гран при тэмцээн хийдэг уламжлалтай. Тус тэмцээнээс эрх авсан багууд “Их дуулга”-д өрсөлддөг юм.
Улаанбаатарын гран пригийн эхний хоёр байрт шалгарсан багууд ирэх долдугаар сард болох Японы "FIBA 3x3 WORLD TOUR"-д өрсөлдөх эрхтэй болно.
Манай улсад 3х3 төрлөөр ДАШТ-ий медальтай шилдэг тоглогчид ирж байна. Тухайлбал, дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Душан Булутаар тэргүүлсэн алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга, Словений Ljubljana багууд Улаанбаатарт буугаад байна. Тэмцээнд нийт 16 баг оролцор юм.
Манай улсын шилдэг сагсан бөмбөгчид ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир нар анх удаа 3х3 төрлөөр тэмцээнд оролцохоор болоод байна. Тэд South Gobi багаас тоглоно.
Сагсан бөмбөгийн гран при тэмцээн маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 1576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.