
Хөлөндөө шидтэй гэгддэг Шведийн алдарт бүжигчин Кристофер Менцак Монголд ирнэ. Түүнийг халуухан, уян налархай хөдөлгөөний бүрдэл болсон Кизомба бүжгээ хэрхэн бүжиглэхийг интернэтээр л хардаг байсан бол одоо түүнтэй биечлэн уулзаж, хамт бүжиглэх боломж хэд хоног тохиох нь ээ. Хөлөөр наадагчийн Кизомба бүжгийн сургалтанд нь суух ховорхон боломж энэ сарын 14-18-ны хооронд олдох аж.
Кристофер Менцак Монголд ирж байгаа үйл явдалд зориулсан арга хэмжээнд бүртгүүлснээр бүх сургалтанд нь үнэгүй сууж, энэ сарын 14, 17-нд зохиогдох үдэшлэгт таксгүй орох боломж ч байгаа гэнэ.
Шведийн алдарт бүжигчний сургалтанд хэрхэн хамрагдах, Кизомба бүжгийг хэрхэн сурч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хоббиг өөртөө бий болгох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Кизомба бүжиг сонирхогчдын “Kizomba Passion” пэйж хуудаснаас авч болох аж.
Хөлөндөө шидтэн Монголд ирнэ | ||
Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.