Шууд Chart

Д.Дагвадорж өөрийнхөө тухай ном бичнэ

2017-06-02 12:26:57

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж өөрийнхөө тухай ном бичихээ цахим хуудасдаа нийтэлжээ.

Ялангуяа алдартнууд өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралыг шингээсэн ном баринтагладаг. Тэгвэл тэдний нэг нь Д.Дагвадорж болох гэж байна. Агуу их амжилт үзүүлж, амьдралын хүнд хэцүүг зүрх зориг, тэвчээр, ур ухаанараа туулснаа ийнхүү ном болгох нь залуучуудад их хэрэгтэй байдаг билээ.

Тэрбээр “Японд миний тухай хэвлэгдсэн 5-6 ном байдаг. Гэхдээ тэдгээрийг би өөрөө бичээгүй. Дэмжигчид бичсэн байдаг. Харин нас жаахан яваад ирэхээр өөрөө бичнэ” гэсэн байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дагвадорж өөрийнхөө тухай ном бичнэ  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй