
УИХ-ын гишүүн, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлангийн санаачлагаар Дархан-Уул аймагт анх удаа ЕБС-ийн ахлах ангийн сурагчид дунд “Бүх Дархан-2017” тэмцээнийг Дархан-Уул аймгийн сагсан бөмбөгийн холбоо “Chicago shop”-той хамтран зохион байгууллаа.
Тэмцээн өнгөрсөн тавдугаар сарын 14-өөс өчигдөр хүртэл өрсөлдсөн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулиудын 16 баг оролцож авхаалж самбаагаа сорьсон юм.
Аваргын төлөө Шарын гол, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн багууд өрсөлдөж, 86:78 харьцаатайгаар Шарын голын баг, тамирчид цомын эзэн боллоо.
Шилдэг тоглогчоор цомын эзэн багийн тамирчин Э.Нямбаяр шалгарав.
Ийнхүү аваргын цомын эзэн баг нэг сая төгрөг, тэмцээний ивээн тэтгэгч “Chicago shop”-оос цүнх, пүүз бүх гишүүнд олгохоор болов.
Шарын гол цомын эзэн болов | ||
Үзсэн: 1574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.