Шууд Chart

Мэдээллийн технологийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болж байна

2017-06-02 16:08:25

“Нээлттэй хаалга”-ны үйл ажиллагаанд Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл, холбооны сүлжээ” ТӨХК, Үндэсний дата төв, Мобиком, Скайтел, Жи Мобайл, Юнител, “Монгол Шуудан” ХК зэрэг байгууллага оролцож байна.

Монгол Улсын  Засгийн газар болон нийслэлээс мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хувийн хэвшлийн үйлчилгээ, дэвшлийн талаарх мэдээллийг уг өдөрлөгөөс ирж авах боломжтой.

Өдөрлөгийг нээж Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат “Энэ жилийг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх жилээр зарласан. Одоо Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлууд хийгдээд явж байна. Хууль эрх зүйн орчноос гадна төрийн байгууллагуудын мэдээллийн солилцоог сайжруулах мэдээллийн систем хийгдэж байгаа. Ирэх жилдээ багтаад 36 үйлчилгээг цахим хэлбэрт оруулна” хэмээн онцоллоо.


Мэдээллийн технологийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болж байна  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй