
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороотой, сэрүүхэн байна.
2017 оны 06-р сарын 03-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 17 цагт 23-25 хэм, 20 цагт 21-23 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 03-ны 20 цагаас 06 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчтоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Халх голын саваар 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр, 7, 8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Хугацааны эцсээр говийн бүсийн нутгаар өдөртөө хална.
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.