Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-06-05 10:37:48

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 5-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Д.Баттөр: Хөгжилд чөдөр тушаа болдог зүйл нь төрийн албан хаагчдын халаа сэлгээ”, “Попуудын под хийх цаг”, “Л.Болд: Монгол инженерүүд ачааны вагон угсарлаа”, “Төрөөс эхтэй шинэ боломж”, “Дэлхийн шилдгүүд Монголд өрсөлдөв”, “Д.Анар: Ш.Мөнгөнбаатар арсланг давсны дараа аавыгаа их үгүйлсэн”, “Өвөөгийнхөө захиасаар хөглөгдсөн жүдоч”, “Тэд түүхийн эзэд” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Японоос ирсэн аварга робот Скелетоникс”, Зөвхөн эрх барьж байгаа намын хүн сайд болно гэдэг үзэл дэлхийд хоцрогдоод байна”, “Э.Цолмонбаяр: Яг түүн шиг шоуг хөтлөхөө больдог ч юм билүү гэж бодсон”, “Наймаас арван жилийн давтамжтайгаар дархан аварга цолтон төрдөг” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Петербургээс өгсөн мессеж”, “Сонгуулийн гурван өнгө”, “Хар тамхины хэргээд ял сонссон Монголын одод”, “Монголчууд уруудан доройтох, сэргэн мандахын уулзварт”, “Эх оронч голуудаа хамгаалья”, “Саарал чоноо хамгаалахгүй бол агнуулаад дуусах нь” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “С.Ганбаатар: Улс төрийн хатуу, хэцүү нөхцөлд намайг дэмжиж ирсэн ард түмэндээ би талархаж явдаг”, “Д.Хишигжаргал: Хулхи эх орончид би дургүй”, “Ц.Отгончимэг: Монгол хүн бүхэн хөрөнгө оруулагч болсноор улс хөгжинө”, “ТҮЦ хэзээ ч томордоггүйн шалтгаан” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Төрөлгүй хүнд төрийн алба хаалттай”, “Айдас жихүүцлээр эхлүүлж буй сонгууль”, “Гэмтлийн эмнэлгийн зогсоолыг 250-иар нэмж, нисдэг тэрэгний зурвастай болгоно”, “Бид насаараа нэг ангийнхан” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй