
Монголын урлагийн зөвлөлийн “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил”-ийн ой энэ онд тохиож байна. Иймд Монголиан Пропертис ХХК-ний дэмжлэгтэйгээр МУЗ-ийн “Улаан гэр” галерей дахин нээгдлээ.
Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилго нь уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх, шинэлэг чанартай уран бүтээл туурвих, соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагаа ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршдог аж.
МУЗ-ийн “Улаан Гэр” галерей нь 2003 оноос гадаад дотоодын уран бүтээлчдийн үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд өргөнөөр таниулан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ХААН Банкны байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Тус галерей нь уран бүтээлчдийг дэмжин үзэсгэлэн гаргахаас гадна Монголын дүрслэх урлагийн чанартай бүтээлийг худалдан борлуулах, шинэлэг сонирхолтой сургалт, арга хэмжээ, хүлээн авалтыг зохион байгуулдаг аж.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Улаан гэр” нь нүүдлийн галерей хэлбэрээр залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулж, “Улаан гэр” урлангаар хангах хөтөлбөрийг шинээр санаачлан уран бүтээлчдийг дэмжин, үйл ажиллагаагаа тогтвортойгоор үргэлжлүүлжээ.
Энэ удаа Олимпик Резиденст байрлах шинэ байранд нүүн очиж, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжин ажиллаж байна.
“Улаан гэр” галерей дахин нээгдлээ | ||
Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.