Шууд Chart

Б.Янжиндулам БНСУ-ын уран сайхны кинонд тогложээ

2017-06-05 15:46:10

Жүжигчин Б.Янжиндулам БНСУ-ын уран сайхны кинонд тогложээ. Тус киноны нэр нь “Юн Сүн” бөгөөд энэ сарын 8-нд нээлтээ хийж, Солонгосын бүх кино театраар гарах юм байна.

Б.Янжиндулам гол дүрийн Юн Сүн охины хойд эхийн дүрийг бүтээх аж. Тэрбээр өмнө нь  Солонгосын “Зовлон” хэмээх тайзны жүжигт тоглож байсан туршлагатай гэнэ.

Дээрх киноны агуулга нь Юн Сүн гол дүрийн залуу бүсгүй биеийн тамирын багшдаа дурлах аж. Улмаар хайр сэтгэлээс нь гадна, аав нь Монголоос хойд ээжийг нь дагуулж очсоноор ээдрээт  үйл явдал өрнөх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Янжиндулам БНСУ-ын уран сайхны кинонд тогложээ  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй