Шууд Chart

“Алтан хальс” индепендент кино наадам болно

2017-06-05 16:52:26

Монголд арт киног таниулах, Монгол уран бүтээлчдэд гадаадын уран бүтээлчидтэй өрсөлдөж, хөгжих боломж олгон, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг түүчээлэх зорилготой “Алтан хальс” индепендент кино наадам энэ сарын 9-11-нд “iCinema” кино театрт болно.

Тус наадмыг “Алтан хальс” холбооноос тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Индепендент кино гэдгийг тухайн улсын кино урлагийн түгээлтийн болон хийц маягийн зонхилох чиг хандлагаас эрс ялгарахуйц, цэвэр арилжааны зорилгоор бүтээгдээгүй, зохиогч, найруулагчийн хувийн бүтээлч дуу хоолой чухалчлан илэрсэн кино хэмээн тодорхойлж болох юм.

Энэ удаагийн AKIFF кино наадам нь хүүрнэлт, хүүхэлдэйн, баримтат, эксперименталь киноны төрлөөр зохиогдох бөгөөд энэ жил 52 орны 268 бүтээл ирсэн билээ. Улмаар уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 25 бүтээлийг тодруулсан бөгөөд эндээс 10 нь Монгол кино юм.


Шүүгчдийн бүрэлдэхүүн:

  1. Берлиний олон улсын кино наадамд “Цахлай” киногоороо шалгаран оролцсон ОХУ-ын Халимаг гаралтай найруулагч Элла Манжеева – Наадмын ерөнхий шүүгч
  2. Нийтлэлч Б.Баабар
  3. МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, доктор Ph.D Ч.Болдбаатар багш
  4. ЮНЕСКО-н Монголын Үндэсний Комиссын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг (“Шөнийн галт тэрэг” хамтлагийн дуучин)
  5. Юнител Группын Номадиа Пикчерсийн продюсер, эвлүүлэгч М.Төгөлдөр.  
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан хальс” индепендент кино наадам болно  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй