
НҮБ-ын ерөнхий чуулганаас 1972 оноос энэ өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр болсон билээ.
Үүнтэй холбогдуулан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ үеэр дуучин Д.Баярцэцэгийг “Ногоон элч” дуучнаар өргөмжлөх ёслолын ажиллагаа болов.
Өдөрлөгийн үеэр Нийслэлийн байгаль орчны газраас худгийн зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн байршилд шууд олгож, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зөвлөгөө, бусад мэдээллийг өгнө.
Мөн нийслэлд хэрэгжиж байгаа минж нутагшуулах төсөл болон гэр хороолол, зусланд ашиглах бичил цэвэрлэх байгууламж, төхөөрөмжийг танилцууллаа.
Мөн гэмтсэн шувуу, амьтдад анхны тусламж үзүүлэх сургалт, хавхгүй нийслэл аяны хүрээнд хавх цуглуулсан оролцогчдод модны суулгац олгов.
Энэ жилийн Дэлхийн байгаль хамгаалах өдрийг НҮБ-аас “Хүн байгалийн хүйн холбоо” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлажээ.
Д.Баярцэцэгийг “Ногоон элч” дуучнаар өргөмжлөв | ||
Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.