
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 06-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Уул уурхайнхны шунал Хүдэр голын амийг таслах нь”, “Өмнөд мөсөн далайг эзэмшихийн төлөөх өрсөлдөөн”, “Сэтгэл үнэд хүрсэн өдрүүд”, “Сонсголонгийн хуучин гүүрийг өргөтгөнө”, “Хамраараа сонсдог “тамирчин” тагтаа”, “Г.Баттөр: Монгол ахуй, түүх өгүүлсэн бүтээл туурвих дуртай”, “Би зүгээр л зөв амьдрахыг хичээдэг” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ”, “Кант, Ницше нар Молор-Эрдэнэ шиг эх орноо муулж яваагүй”, “Тува руу яаран сандран төмөр замаар холбогдохын цаад учир юу байна аа?”, “Орчлон ертөнцийн үүсэл, олон хэмжээс, хар нүхний тухай” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Ө.Энхтөр: “Мөс” хэрэглэгчдийн тоо ойролцоогоор 5000 орчим байна”, “Ногоон байгууллагууд байгаль орчноо хамгаалахыг уриалав”, “116 дугаар сургуулийн сурагчид дахин хичээл хаялт зарлалаа”, “А.Цэдэн-Иш: Үндэсний урлагийн их театр Хубилай хааны үеэс эхтэй” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Татвар нэмсэн, эсэргүүцэж жагссан хоёрын хэн нь буруутай вэ”, “О.Магнай: Ерөнхий сайдын хариуцлаггүйгээс онгоц унасан”, “Чансаагаараа шалгарсан таван тамирчин сорилгод оролцоно”, “Төрийн албаны хуулийн онцлох өөрчлөлтүүд”, “Элсэн тасархайд аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлчилгээний төв байгуулна”, “Алтны ханшийн өсөлт хаа хүрэх вэ?” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “нэр дэвшигчдэд дайх нэг захиас”, “Эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон нөхдөд төр төмөр нүүрээ харуулна”, “Ш.Даваахүү: Монгол хүний цусанд нум сум харвар чадвар бий”, “Хотын дарга дүүргүүдийн засаг дарга нарт болон цагдаагийнханд чиглэл өглөө”, “Эциг 5300 жилийн өмнө хэн, юуны учир хөнөөсөн бэ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.