Шууд Chart

300 иргэнийг хөтөч бэлтгэх сургалтад үнэ төлбөргүй хамрууллаа

2017-06-06 10:19:33

Гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилготой сургалт болж өнгөрлөө.  

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуучлалын газрын хамтран зохион байгуулсан “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” энэхүү сургалт таван өдөр үргэлжилсэн юм.

“Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтад нийт 300 хүн бүртгэж авах төлөвлөгөөтэй байсан хэдий ч 600 гаруй залуучууд сургалтад бүртгүүлж, заалны багтаамжаас хамааран 300 иргэнийг хамруулсан аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

300 иргэнийг хөтөч бэлтгэх сургалтад үнэ төлбөргүй хамрууллаа  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй