Шууд Chart

Ахмад настны эмнэлгийн барилгыг энэ сард улсын комисс хүлээж авна

2017-06-06 10:24:06

Баянгол дүүрэгт тун удахгүй 60 ортой ахмад настны болон хүүхдийн эмнэлгийн барилга ашиглалтад орох гэж байна.

Аливаа эмнэлэгийн орчин гэдэг өвчтөний сэтгэл санаанд маш их нөлөөлдөг. Тиймээс тус эмнэлгийг орчин үеийн техник, технологи, боловсон хүчнээр хангагдсан эмнэлэг болгохоор зорьж 1, 2 дугаар давхрыг амбулаторын угтах үйлчилгээ, 3,4,5 дугаар давхрыг ахмад настан хэвтэн эмчлүүлэх тасаг харин 6,7,8 дугаар давхрыг хүүхдийн тасаг болгон тохижуулсан байна.

Ахмад настан хүүхдийн эмнэлэгийн барилгыг энэ сарын дундуур улсын комисс хүлээн авахаар болжээ. Ингэснээр эмнэлэгийн үйл ажиллагаа эхэлж, иргэддээ үйлчлэх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахмад настны эмнэлгийн барилгыг энэ сард улсын комисс хүлээж авна  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй