Шууд Chart

Дэлхийн 100 гаруй оронд шууд дамжуулсан үзүүлжээ

2017-06-06 11:04:19

Нийслэл Улаанбаатар хотын төв талбайд зургадугаар сарын 3-4-нд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн цуврал Гран при "Ulaanbaatar Challenger" тэмцээн анх удаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулсан билээ.

Улаанбаатарын Гран при тэмцээнд дэлхийн шилдгүүд бүгд ирсэн бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга Сербийн тамирчин Душан Булутаар тэргүүтэй алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга, Словенийн Ljubljana зэрэг 12 орны 16 баг өрсөлдсөн юм.

Тус тэмцээнийг FIBA 3x3, Монголын 3х3 сагсан бөмбөг холбоо "MCS coca cola" ХХК-тай хамтран зохион байгуулжээ. Манай улсын шилдэг сагсан бөмбөгчид болох ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир, Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр нар "South Gobi" багт тоглосон. Тэд хожил авч чадалгүй тэмцээний сүүлийн байрт орлоо. Энэ багт Д.Мөнхтүвшингээс бусад нь анх удаа 3х3 төрлөөр өрсөлдсөн юм. Манай гол найдвар "UB Garuda" нэг хожилтой ч хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлөсөн юм. Харин "Sukhbaatar" баг хамгийн өндөр амжилт үзүүлж, хоёр хожилтой хэсгээсээ шалгарсан. Тэд шөвгийн наймд Словенийн Ljubljana багт хожигдил хүлээсэн юм.

Улаанбаатарын Гран при-гийн хагас шигшээд Сербийн Novi Sad Al Wahda, Liman, Словений Ljubljana, Испанийн Malaga багууд тунаж үлдсэн. Хагас шигшээгийн эхний тоглолтод Сербийн Novi Sad Al Wahda өрсөлдөгчөө эцсийн мөчид буулган авч шигшээд шалгарлаа. Тоглолтын үндсэн цаг 11:11-ээр өндөрлөв. Үндсэн цаг тэнцсэн тохиолдолд, түрүүлж хоёр оноо авсан баг нь хождог дүрэмтэй. Дэлхийн чансааг тэргүүлдэг Душан Булат гайхалтай тоглолт үзүүлэн хоёр оноо авч, багаа ялалтад хүргэж чадсан юм. Хүчирхэг Ljubljana багийг Liman 21:12-оор буулган авсан. Ийнхүү Серб улсын хоёр баг аваргын төлөө тоглож Liman хүчирхэг Novi Sad Al Wahda багийг хожин тэргүүн байр эзэлж арван мянган ам.долларын шагнал хүртлээ. Тэд Японы "FIBA 3x3 WORLD TOUR"-д өрсөлдөх эрхээ ч авлаа. Хоёрдугаар байрт Сербийн Novi Sad Al Wahda  баг шалгарсан бол гуравдугаар байрт Испанийн Малага, дөрөвдүгээр байрт Словенийн Ljubljana тус тус шалгарав.

Энэхүү тоглолтыг  Сүхбаатарын талбайд болсон энэ тэмцээнд Серб, Словени, Бразил, Испани, Голланд, Австрали, Япон, БНАСАУ, Франц, Чех, ОХУ-ын шилдэг багууд ирсэн бөгөөд тэмцээнийг дэлхийн 100 гаруй оронд шууд дамжуулсан үзүүлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн 100 гаруй оронд шууд дамжуулсан үзүүлжээ  
Үзсэн: 1631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй