
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) өнгөрсөн дөрөв, тавдугаар сарын болсон тэмцээнийг нэгтгэн дэлхийн чансааг гаргажээ.
Дөрөвдүгээр сард Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээн, “Монголиа Опен”, тавдугаар сард болсон тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг үндэслэн эрэгтэй бөхчүүдийн чансааг гаргасан.
Энэ удаа манай улсын таван бөх чансаанд багтав. Дэлхийн чансааг гаргаж эхэлснээс хойш 65 кг-ын жинд багтаж байгаа гавьяат тамирчин Г.Мандахнаран таваас дөрвөн байр ухарч есд бичигдсэн. Түүнчлэн 74 кг-д олон удаа эхний 20-д бичигдсэн гавьяат тамирчин П.Өнөрбат хуучин жиндээ чансаанаас хасагдсан ч 86 кг-д Шинэ Делид болсон Азийн АШТ-д хүрэл медаль хүртэж, “Монголиа Опен”-д түрүүлснээр 15 дугаар байрт орж ирэв. Түүнчлэн 57 кг-д Дан Коловын нэрэмжит ОУТ-д түрүүлсэн гавьяат тамирчин Э.Бэхбаяр тав, Азийн АШТ-д үзүүрлэсэн ОУХМ З.Занабазар 10, 125 кг-д тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн Н.Золбоо 18 дугаар байрт орсон.
Эднээс ОУХМ З.Занабазар дэлхийн чансаанд анх удаа багтаж байгаа юм.
57 кг-ын жинд Монголын хоёр бөх дэлхийн чансаанд багтлаа | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.