Шууд Chart

“Үйлчилгээний чанар стандарт, ур чадвар-2017” сургалт болно

2017-06-06 13:13:58

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан “Үйлчилгээний чанар стандарт, ур чадвар-2017” сургалт болно.

Энэхүү сургалтын үеэр худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг танилцуулах, үйлчилгээний чанар стандарт, салбарын ажиллагсдын ур чадварыг сайжруулах, төсөл бичих аргачлалд сургах, салбарын хууль эрх зүйн актуудыг танилцуулах юм.

“Үйлчилгээний чанар стандарт, ур чадвар-2017” сургалт энэ сарын сарын 08-нд 09:00-12:00 цагийн хооронд тус дүүргийн ЗДТГ-ын байранд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Үйлчилгээний чанар стандарт, ур чадвар-2017” сургалт болно  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй