
Б.Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг" балетыг УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 11-нд тоглох гэж байна.
Б.Асафьевын хөгжим дээр зохиолч Николай Волков "Бахчисарайн оргилолт булаг" балетын цомнолыг ОХУ-ын алдарт яруу найрагч А.С.Пушкиний ижил нэртэй найраглалаас сэдэвлэн бүтээжээ. Анх 1823 онд тухайн үеийн Кировын дуурь бүжгийн эрдмийн театр буюу одоогийн Марийнскийн театрт тоглож байв.
Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд гашуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байжээ.
Энэхүү балетад Гирей хааны тэргүүн татвар эм Зарема хааныг харамлан Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг өгүүлдэг.
"Бахчисарайн оргилолт булаг" балетыг 1956 оны зургадугаар сарын 18-нд Монголын анхны балетмейстер И.М.Хабаева (Алла Викторовна ч гэдэг) УДБЭТ-ын тайзнаа анх тавьсан түүхтэй.
Энэхүү бүтээл нь Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний мэргэжлийн балет юм. УДБЭТ-ын хамт олон 53 дахь улирлын төгсгөлд буюу өнгөрсөн оны зургадугаар сарын 25, 26-нд түүхт 60 жилийн ойг нь тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
60 жилийн хүндэтгэлийн тоглолтод уг балетанд бүжиглэж, хөгжимдөж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид, мөн ОХУ-аас бүжигчин Валерий Гусев ирж Гирей хааны дүрд тоглосон юм.
Гол дүрүүд:
Мария (үзэсгэлэнт Польш бүсгүй)
Вацлав (Мариягийн сэтгэлт хархүү)
Гирей (Крымийн хаан)
Зарема (Гирейд хайртай хатан)
Нурали (дайчин)
Аав
Хар хатан
Асрагч
2 өвгөн
Хөгжим: Б.Асафьев
Цомнол: Н.Волков
Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
Балетмейстер: А.В.Хабаева
Хөтлөх найруулагч: Н.Чинзориг
Ерөнхий зураач: Л.Гаваа АЗ
"Бахчисарайн оргилолт булаг" балет тоглогдоно | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.