
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 07-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Нэр дэвшигчид орон нутгийг зорилоо”, “Бидний хүсэж буй тав дахь ерөнхийлөгч”, “Эквадорын гэрэлт ирээдүй”, “Сураг алдарсан эр зоригтнууд”, “Б.Ананд: Монголчуул илүү нийтэч, гэр бүлсэг”, “Бидний цөөхөн Монголчууд үзэсгэлэнгээ дэлгэлээ”, “Их, дээд сургуульд орсон ч ирээдүй алга, тэдэнд” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Зүүнбаян рэйфанери компани Туул голын эргийн бургасыг хядаж, хууль зөрчин барилга барьж байна”, “Домогт “Буур” Жамъян аваргын төрсөн нутаг Тэрхийн голын хөвөөгөөр”, “Монголчууд нийтээрээ мутацид ороод хомо сапиэнс биш болжээ”, “Сурагчид “Багш биднийг мал бол алаад идчих юмсан” гэж загнадаг гэлээ”, “Бөхийн өргөөг авахаар цусгүй дайн хийж байгаа хоёр бүлэглэлийн аль нь ялалтын тугаа түрүүлж хатгах бол”, “Д.дэрмээ: “Цагаан захтан” дуугаараа ядуу нийгэм байсаар байгаа гэдгийг улстөрчдөд сануулахыг хүссэн”, “Бодол болсон талын дээгүүр” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Сонгуулийн хар машин худалдаж авах санал явуулсан Ууганбаяр гэж хэн бэ”, “Ж.Галбадрах: “Шинэ Монгол”-ыг төгсөгчдийн өмнө гадаадын сонгууль, ажлын урилга гэж хоёр л сонголт байдаг”, “Х.Од: Монголын хууль, шүүх иргэнээ биш гэмтнээ өмгөөлдөг болчихсон юм уу”, “Гэмтлийн эмнэлгээр өдөрт 500-600 хүн үйлчлүүлдэг”, “С.Баяр дийлдэхгүй дайсантай боллоо гэж баярлатал ...”, “Я.Баяраа. Монголчууд оюунлаг биш оюунлаг болж буй ард түмэн” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Сурталчилгаа хөшгөө нээлээ”, “Б.Баярмагнай: “АСПАК-2017” чуулган бизнес, аялал жуулчлалын том гарц болно”, “Намаасаа бус, угшил нэгт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжинэ”, “Н.Энхзул: Эко нэрийн хуудас таныг байгаль орчинд ээлтэй болохыг харуулна”, “Лондонд халдлага үйлдсэн этгээдүүдийн нэрийг зарлав” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Монголгүй Монгол”, “Б.Батбаяр: Монгол Улс тэргүүлэгч технологи ашиглаж, нутагшуулах ёстой”, “Нэг нь нэр дэвшиж, нөгөөх нь эх орноосоо зугтав”, “Клинтон алан хядагчдыг хэн санхүүжүүлдгийг мэддэг байжээ”, “Саран дээр буусан хоёр дахь хүн Монголд ирнэ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
“АРДЫН ЭРХ” СОНИН
Энэхүү сонинд “Ерөнхийлөгчийн сонгуулийн тоолуур гүйж эхэллээ”, “Ж.Амгалан: Ерөнхийлөгч үүргээ мөр бүтэн, тэгш дүүрэн биелүүлдэг”, “Боловсролын салбарыг хэн удирдах вэ?”, “Дэлхийн хотууд ногоон барилгаар ижилсэнэ”, “Цагаан тахал”, “Ч.Өвгөнхүү: Ний нуугүй хэлэхэд Ч.Санжаадамбад хүрэх энтэй бөх одоо алга”, “Б.Зангад: Дуулж байхад дэргэдүүр тунгалаг Буянт минь урсч байдаг”, “Сувдан хөлстэй бийр” нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.