
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ирэх наймдугаар сард “Америкийн эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээн болно. Уг тэмцээний шүүгчээр манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцохоор болжээ.
Тус тэмцээний шүүгчээр 14 хүн ажиллах аж.
А.Баярцэцэг АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон юм.
Мисс А.Баярцэцэг АНУ-ын гоо бүсгүйг шалгаруулна | ||
Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.