Шууд Chart

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно

2017-06-07 15:38:13

Монголын урлагийн зөвлөл нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. наадам энэ сарын 9-нөөс ирэх долдугаар сарын 9-ний хооронд Монголын уран зургийн галерейд болно.  

Наадмын хүрээнд “Ул мөр” сэдэвтэй Монголын болон АНУ, Австрали, Герман, Израйль, Нидерланд, Солонгос, Чех, Филиппин зэрэг олон улсын уран бүтээлчийн хамтарсан медиа үзэсгэлэн, дэлхийд ховордсон Монгол тахь, тахийн нутагшилт, шинээр Монголд нүүдлэн ирж буй үйл явцыг харуулсан виртуал кино бүтээх аялал, медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалтыг хийх юм.

Мөн улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нь хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээж, нийлмэл буюу медиа урлагийг олон нийтэд танилцуулах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй