Шууд Chart

"Dai-Ichi open-2017" нээлттэй тэмцээн болно

2017-06-07 16:13:53

Снукер биллъярд сонирхогчдын дунд "Dai-Ichi open-2017" нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тэмцээний эхний найман байрны шагналын сан  гурав, нийт шагналын сан 10 сая төгрөг байх аж.

Тодруулбал үүнд өнгөрсөн жилийн нэгдүгээр байрны шагнал болох хурдан удмын даага, энэ жилийн тэргүүн байрыг мөн хурдан удмын даагаар зэрэг байлах гэнэ.

Тэмцээнд нийт 32 тамирчин оролцох бөгөөд МБиХ-ны тамирчдын чансаанд нөлөөлөх аж. Үүнд оролцсон тамирчин бүр “Дай-Ичи” снукер клубийн зүгээс олгох гарын бэлгийг гардах агаад бүртгэл энэ сарын 5-аас 9-ны хооронд явагдаж байна. Гэхдээ оролцогч та өөрийн биеэр дээрх снукер клубт очиж бүртгүүлэх шаардлагатай гэнэ.  

Тэмцээн энэ сарын 10, 11-нд болохоос гадна хураамж нь 100 мянган төгрөг аж.

Нэмж хэлэхэд тэмцээний албан хувцаслалт, ес зүй, дүрмийг нягт баримтлахыг зохион байгуулагчид анхааруулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Dai-Ichi open-2017" нээлттэй тэмцээн болно  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй