Шууд Chart

Авлигын талаар мэдээлээгүй төрийн албан хаагчдыг шийтгэнэ

2017-06-08 14:00:00

Малайз улсын хуулиар авлигын талаар мэдээлээгүй төрийн албан хаагчдыг шийтгэдэг юм байна. Тус улсын Авлигын эсрэг хорооны Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд дарга авлига, албан тушаалын гэмт хэргийг мэдээлээгүй төрийн албан хаагчдыг шийтгэх болно гэжээ.

Мөн тэрбээр Засгийн газрын зүгээс мэдээлэл өгсөн иргэдийг шагнах нөхцөл бүрдээд байхад 2011-2016 оны хооронд тус улсын 1,6 сая төрийн албан хаагчийн дөнгөж 0,0001 хувь нь мэдээлэл өгсөн байна. Иргэд айх шаардлагагүй учир нь тэд Гэрч, мэдээлэгчийн хамгаалалтын тухай хуулиар хамгаалагдсан гэж нэмжээ.

Малайз улсад авлигын хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн дийлэнх нь 40 доош насны хүмүүс байсан гэж Авлигын эсрэг хорооноос мэдээлсэн байна.


Авлигын талаар мэдээлээгүй төрийн албан хаагчдыг шийтгэнэ  
Үзсэн: 2041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй